Оюутны холбоо
ШМТДС-ийн Оюутны холбоо нь тус сургуульд сурч буй оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, эрх, нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, бие даан хөгжих бололцоог дэмжих, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох, нэгдмэл удирдлагаар хангахад оршино.
● ШМТДС-ийн Оюутны холбоо нь сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх
● Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
● Оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, төлөвшихөд нь бодит хувь нэмэр оруулах
● Оюутны байгууллагын бодлого, боловсорлын стандарт, шаардлагыг бий болгох, хөгжлийг тодорхойлох
Шинэ Монгол Оюутны Холбоо нь тус сургуулийн оюутны зөвлөлүүдээс бүрдэх бөгөөд оюутнуудын сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн үйл ажиллагааны хувьд бие даасан байгууллага юм. Шинэ Монгол Оюутны Холбоо нь ШМТДС-ийн захирлын 2020 оны 10 сарын 15 өдрийн А/12 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ШМТДС-ийн Оюутны холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Зохион байгуулалтын хувьд залгамж чанартай, ээлжит чуулганаар өмнөх тэргүүн ажлын тайлангаа хэлэлцүүлэн дараагийн холбооны тэргүүнийг сонгодог зарчимтай.
● Танилцах өдөрлөг
● Сургуулийн спорт тэмцээн
● Клуб сурталчлах өдөрлөг
● Open mic, movie night
● Шинэ жил
● Оюутны фестиваль
● Оюутны эрдэм шинэжилгээ, онол практикийн хурал,
● Дээлтэй Монгол өдөрлөг
● Мэргэжил сурталчлах
● Оюутны хөгжлийн цаг
Хариуцагч | Оюутны холбоо |
Клубын ахлагчид | Н.Рагчаа, З.Хонгорзул /ПХ-3/ |
Үйл ажиллагааны чиглэл | IQ хөгжүүлэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх |
Гишүүдийн тоо | 14 |
Хичээллэх өдөр | Даваа |
Хичээллэх цаг | 14:00-16:00 |
Тэнхим | 911 |
Монгол улсын их, дээд сургуулиуд, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж байгаа DX2024 үндэсний уралдаанд 47 баг оролцсоноос ШМТДС-ийн SoftTech баг шигшээ 10 багт шалгарсан. Тус багийн удирдагчаар ШМТДС-ийн Компьютерийн ухааны тэнхимийн багш Н.Анхбаяр, багийн гишүүдээр Програм хангамжийн IV курсийн оюутан Б.Шижирбум, Б.Наранбат, Э.Арвис, Я.Шинэбаяр, Механик инженерийн IV курсийн оюутан А.Өсөхбаяр, Химийн инженерийн IV курсийн оюутан Э.Чойжоо нар оролцсон.
Хариуцагч | Барилга, архитектурын тэнхим |
Клубын ахлагчид | З.Мөнх-ирээдүй ,О.Идэрмөнх /БИ-4/ |
Үйл ажиллагааны чиглэл | Мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд олж авсан мэдлэгийг бататгаж, төмөр бетон бүтээц, метал бүтээцээр практик туршлага хуримтлуулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, хийсэн тооцоотойгоо уялдуулан туршилтын үр дүнг харьцуулан дүгнэлт хийх |
Гишүүдийн тоо | 15 |
Хичээллэх өдөр | Баасан |
Хичээллэх цаг | 15:30-17:30 |
Тэнхим | 704 B6 |
Хариуцагч | Мехатроникийн Тэнхим |
Клубын ахлагчид | М.Энх-амгалан, А.Өсөхбаяр /МЕ-4/ |
Үйл ажиллагааны чиглэл | “Робокон 2024” үндэсний аврага шалгаруулах тэмцээнд оролцох роботыг хийж хөгжүүлэх, Зураас дагагч болон бусад төрлийн роботуудыг хийж бүтээх, түүнээсээ суралцах |
Гишүүдийн тоо | 21 |
Хичээллэх өдөр | Мягмар |
Хичээллэх цаг | 15:00-16:30 |
Тэнхим | 905 |
![]() | 2023.10.23-нд "NomaTech" клуб шинээр гишүүдээ элсүүллээ Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн "NomaTech" клуб нь оюутнуудыг багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, CAD дээр механик хийцийн зураг зурах, түүнийгээ биетээр хийх, шинийг санаачлах, удирдлагын электрон хэлхээ зохиох, эд ангиудыг, гагнах, угсрах, програмчлах, робот зохион бүтээх, турших зэрэг олон зүйл сургадаг. Энэ клубд оюутан орсноор олон талын ур чадвар эзэмшдэг. Тус клубийн ахлагч А.Өсөхбаяр, М.Энх-амгалан нар клубын дүрэм журам, робокон тэмцээнд хэрхэн амжилттай оролцох талаар туршлагаасаа хуваалцдаг. 2023-2024 оны хичээлийн жилд нийт 21 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлүүллээ. Клубийн нээлтийн үеэр хөгжөөнт тоглоом тоглож хөгжилтэй болж өнгөрлөө. "NomaTech" багийхандаа амжилт хүсье. |