Барилгын инженер хөтөлбөр
Хөтөлбөрүүд
Бакалавр

Барилгын инженер хөтөлбөр

Инженерчлэлийн салбарын хамгийн эртний бөгөөд суурь мэргэжил болох Барилгын инженерийн онол, практикийг орчин үеийн техник технологитой хослуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. Бид барилга байгууламжийн бүтээцийн дизайн, техникийн шийдлийг боловсруулахдаа мэргэжлийн өндөр ёс зүйг баримталдаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, салбар бүрт хөрвөх чадвартай инженерийг бэлтгэхийг зорино.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй

Суралцах зүйлс

  • Теоретикийн механик
  • Барилгын бүтээцийн тооцоо
  • Төмөр бетон, Ган, Модон бүтээц
  • Гидравлик (Шингэний механик)
  • Зам, гүүрийн инженерчлэл
  • Дулаан ба агаар сэлгэлт
  • Барилгын үйлдвэрлэлийн технологи
  • Барилгын менежмент
  • CAD Программууд (AutoCAD)
  • Бүтээцийн шинжилгээний программ (SAP2000, ETABS, STAAD.Pro)
  • BIM (Revit, Tekla Structures)

Олж авах чадвар

  • Бие махбодод ирж буй хүчний үйлчлэлийг судлах.
  • Барилгын араг яс (багана, нуруу, хана)-ны ачаалал даах чадварыг тооцох.
  • Төрөл бүрийн материалаар хэрхэн хийцлэл хийх.
  • Ус хангамж, ариутгах татуурга, далан сувгийн усны урсгалыг тооцох.
  • Тээврийн дэд бүтцийг төлөвлөх, барих технологи.
  • Барилгын доторх температурыг зохицуулах систем.
  • Барилгыг ямар дарааллаар, ямар техник ашиглаж барих.
  • Төслийн хугацаа, аюулгүй ажиллагаа, чанарын хяналтыг удирдах.
  • Зураг төсөл боловсруулах.
  • Барилгад газар хөдлөлт, салхины хүч хэрхэн нөлөөлөхийг загварчлах.
  • Барилгын мэдээлэлт загварчлал, 3D инженерчлэл.

Ажлын байр

  • Барилгын тооцооны инженер
  • Талбайн инженер
  • Чанарын хяналтын инженер
  • Төслийн ерөнхий инженер
  • Барилгын ашиглалтын инженер
  • Авто замын барилгын инженер
  • Барилгын ерөнхий инженер
  • Зураг төслийн инженер
  • Барилгын төсөвчин

Давуу тал

  • Нэг багшид ногдох оюутны тоо цөөн учир оюутан нэг бүрчлэн тулж ажиллах боломж
  • Инженерийн боловсрол олгох идэвхитэй сургалтын CDIO арга зүйг нэвтрүүлсэн сургалт
  • Багаараа зохион бүтээх төслүүд гүйцэтгэх замаар онолын мэдлэгээ практикт ашиглах
  • 149 кредит цагийг 4 жилд багтаан судлах боломж /бусад их, дээд сургууль 5 жил/
  • Сургалтын хугацаандаа Япон улсын их дээд сургуулиудтай хамтран явуулдаг Sakura Science хөтөлбөрт хамрагдаж Японы их дээд сургуулиудтай танилцах, дадлага хийх боломж
  • Сургуулийн карьер төвөөр дамжуулан гадаадын их дээд сургуулиудад үргэлжүүлэн тэтгэлэгтэй суралцах боломж
  • зэрэг маш олон боломжуудыг оюутнууддаа олгодгоороо бусад их дээд сургуулиудаас давуу талтай.